Нууцлалын бодлого

Таны мэдээллийг зөвхөн захиалгыг тань хүргэхэд ашиглана. Хэнд ч зардаггүй, сурталчилгаанд ашигладаггүй.

Бид юу хадгалдаг вэ

  • Утасны дугаар: нэвтрэх, захиалгын талаар тантай холбогдоход.
  • Нэр, хүргэлтийн хаяг: ачааг тань хүргэхэд.
  • Захиалсан бараа, захиалгын түүх: дахин захиалахад хялбар болгоход.
  • Google эсвэл Facebook-ээр нэвтэрвэл тэндээс ирэх нэр, имэйл. Таны нууц үгийг бид хэзээ ч хардаггүй.

Юунд ашигладаг вэ

Захиалгыг хүлээн авч хүргэх, хүргэлтийн өдөр, төлбөрийн талаар тантай ярихад л ашиглана.

Хэн хадгалдаг вэ

Мэдээлэл Supabase-ийн мэдээллийн санд хадгалагдаж, сайт Vercel дээр ажилладаг. Утасны дугаарыг verify.mn баталгаажуулдаг. Google, Facebook зөвхөн таныг нэвтрэх үед оролцоно. Хуудасны доод хэсгийн газрын зургийг нээх товчийг дарвал Google Maps харуулна. Эдгээрээс өөр хэнд ч өгдөггүй.

Мэдээллээ устгуулах

Бүртгэл, хаяг, захиалгын түүхээ устгуулахыг хүсвэл бидэнд утсаар эсвэл имэйлээр хэлээрэй. 30 хоногийн дотор устгаад, устгасныг танд мэдэгдэнэ.

Facebook-ээр нэвтэрсэн бол Facebook-ийн тохиргооны «Апп ба вэбсайт» хэсгээс Fresh House аппыг хасаж болно. Ингэвэл Facebook бидэнд мэдээлэл илгээхээ болино. Манайд хадгалсан мэдээллийг устгуулахын тулд дээрх байдлаар хэлээрэй.

Шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 11